Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бадминтоны ганцаарчилсан төрөлд Акселсен Виктор хүрэл медаль хүртлээ

“Рио 2016” зуны олимпийн наадмын бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хүрэл медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны ганцаарчилсан төрөлд Акселсен Виктор  хүрэл медаль хүртлээ
Бадминтоны ганцаарчилсан төрөлд Акселсен Виктор хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

“Рио 2016” зуны олимпийн наадмын бадминтоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хүрэл медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө.

Энэ удаагийн тоглолт БНХАУ-ын тамирчин Лин Дан Данийн вант улсын тамирчин Акселсен Виктор нарын хооронд явагдаж 2:1-ын харьцаатайгаар Данийн вант улсын тамирчин Акселсен Виктор өрсөлдөгчөө ялснаар хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр өдгөө 22 настай бөгөөд дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигддэг тамирчин юм.

“Рио 2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд бадминтоны спортын төрлөөр 172 орны нийт 46 тамирчин таван төрлөөр өрсөлдсөнөөс ийнхүү хүрэл медалийн эзэн тодорч байна.

Дашрамд сонирхуулахад бадминтоны цохиурыг нийлэг буюу зуурамтгай , даавуун гэсэн хоёр төрлийн материалаар хийдэг бөгөөд бадминтоныг тоглож сурч байгаа тамирчны цохиурыг ихэвчлэн нийлэг зуурамтгай резинэн материалаар хийдэг байна.

Хуваалцах