Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бадминтоны холимог төрлийн аваргууд тодорлоо

Бадминтоны эрэгтэй, эмэгтэй холимог төрлийн аваргууд тодорлоо. Индонезийн багийн тамирчид хагас шигшээд БНХАУ-ын багийг 2:0-ээр хожиж, алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бадминтоны холимог төрлийн аваргууд тодорлоо
Бадминтоны холимог төрлийн аваргууд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Бадминтоны эрэгтэй, эмэгтэй холимог төрлийн аваргууд тодорлоо. Индонезийн багийн тамирчид хагас шигшээд БНХАУ-ын багийг 2:0-ээр хожиж, алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон. Харин Малайзын баг мөн л БНХАУ-ын багийн тамирчдыг 2:0-ээр хожсоноор финалын тоглолтод шалгарч үлдсэн юм. Харин Хятадын хоёр баг хоорондоо өрсөлдөж, хүрэл медалийн эзнээ тодруулсан.
Хүрэл медалийг 2012 оны Лондоны олимпийн алтан медальтай шилдэг хамтрагчид буюу Жан Нан болон Жао Юн Лей нар хүртсэн.

Индонезийн багийн тамирчид Малайзын багийг 2:0-ээр хожиж, олимпийн наадмын алтан медальтай болсон юм. Ийнхүү Индонезийн баг "Рио-2016" олимпийн наадмаас анхны алтан медалийг эх орондоо авч чадлаа. Мөнгөн медалийг Малайзын баг хүртэх болж байна. Тэд хамтдаа ААШТ-ээс алтан медаль хүртэж байжээ.

Хуваалцах