Бадминтоны "Мастерс финал" тэмцээн өнөөдөр АНЭУ-д эхэллээ
Энэхүү тэмцээнд оны туршид болсон цуврал тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин өрсөлддөг уламжлалтай.
Мэдээллийн алба

Бадминтоны "Мастерс финал" тэмцээн өнөөдөр АНЭУ-д эхлээд байна. Энэхүү тэмцээнд оны туршид болсон цуврал тэмцээнүүдэд хамгийн өндөр амжилт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй шилдэг найман тамирчин өрсөлддөг уламжлалтай.
Мөн хос, холимог хосын төрлүүдэд шилдгүүдээ тодруулна. Энэ жилийн финалын тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Рио, Лондон, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Малайзын тамирчин Ли Чон Вэй, Риогийн олимпийн хүрэл медальт Данийн тамирчин Виктор Акелсэн нарын тэргүүтэй шилдэг найман тамирчин өрсөлдөж байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Риогийн олимпийн аварга дэлхийн хошой аварга Каролина Марин, Риогийн олимпийн мөнгөн медальт дэлхийн аваргын хошой хүрэл медальт Энэтхэгийн тамирчин Синду болон энэ жилийн Данийн болон Солонгосын нээлттэй тэмцээний аварга Японы залуу тамирчин Ямагүчи нарын шилдэг тамирчид оролцож байна. Нэг сая америк долларын шагналын сантай "Мастерс финал" тэмцээний аваргууд энэ сарын 18-нд тодорно.


















