“Бадрангуйн ай” яруу найргийн наадам болно
Монголын төрийн болон хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулийн бакалаврын болон магистр түвшинд суралцаж буй бүх оюутнуудын авьяас чадварыг нээн илрүүлэх, залуу яруу найрагчдыг дэмжих зорилготойгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Бадрангуйн ай” яруу найргийн наадам болно.
Мэдээллийн алба

Тус наадмыг СУИС-ийн Радио телевиз Медиа урлагийн сургуулиас зохион байгуулдаг уламжлалтай. Наадам СУИС-ийн “Оюутан театр”-т энэ сарын 24-ны15:00 цагаас эхлэх аж.
Наадамд оролцох бүтээлийг энэ сарын 8-20-ыг хүртэл Badranguiai2015@yahoo.com хаягаар хүлээн авах юм. Нэг хүн чөлөөт сэдвээр бичсэн гурван шүлгээ ирүүлснээр эхний шатанд шилдэг 30 яруу найрагч шалгарч шүлгээ унших гэнэ.