Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бага дүнтэй гүйлгээг дамжуулах программтай боллоо

Тухайлбал, 2012 онд 500 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, 2013 онд 900 тэрбум төгрөг болж өсчээ. Хэдийгээр гүйлгээний тоо өссөн ч, шилжүүлсэн мөнгө нь цаг алдаж хүлээн авагчын дансанд ордог сул тал байсаар ирсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага дүнтэй гүйлгээг дамжуулах программтай боллоо
Бага дүнтэй гүйлгээг дамжуулах программтай боллоо. Зураг: МҮОНРТ

Бага дүнтэй гүйлгээг 24 цагийн турш тасралтгүй, найдвартай дамжуулах программыг ашиглалтад орууллаа. Уг ажлыг Монголбанк, Сангийн яам, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлж байна. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгжүүд нэг хүртэлх сая төгрөгийн гүйлгээг долоо хоногийн 24 цагийн турш арилжааны банк, цахим банк болон гар утсаар хийх боломжтой болжээ.

Сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжийн банкаар, цахимаар, гар утсаар хийж буй бага дүнтэй гүйлгээ огцом өссөн байна. Тухайлбал, 2012 онд 500 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол, 2013 онд 900 тэрбум төгрөг болж өсчээ. Хэдийгээр гүйлгээний тоо өссөн ч, шилжүүлсэн мөнгө нь цаг алдаж хүлээн авагчийн дансанд ордог сул тал байсаар ирсэн.

“Монгол банк”-ны Олон нийттэй харилцах хэлтсийн эдийн засагч Э.Хишигжаргалын яриаг хүргэе.

Хуваалцах