Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бага олимп нээлтээ хийлээ

Баянхонгор аймагт өчигдөр Бага олимп нээлтээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бага олимп нээлтээ хийлээ
Бага олимп нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймагт өчигдөр Бага олимп нээлтээ хийлээ. Олимпийн наадмын өмнөх жилүүдэд зохион байгуулдаг эл наадмыг 2008 оноос хойш гурав дахиа нээж байна. Бага олимпийн бамбарыг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатар асаалаа.

“Бага олимпиос их олимпийн оргил өөд” уриатай Баянхонгорын бага олимпийн наадмын тэмцээн, уралдааныг энэ жил анх удаа аймгийн төвөөс гадна Баянлиг, Бууцагаан шинэ сумдад явуулж байгаагаараа онцлог юм.

Баянхонгор аймагт эхэлж буй Бага олимпийн наадмын нээлтэд Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид өсвөрийн тамирчдаа оролцож, Н.Түвшинбаяр аварга наадмыг нээж, үг хэллээ.

Наадмын туршлагаас хуваалцахаар Баян-өлгий, Орхон зэрэг 10 аймгаас төлөөлөгчид мөн Баянхонгор аймагт очоод байгаа бол спортын сэтгүүлчид уг наадмыг сурвалжлахаар баг болон ажиллаж байна.

Бага олимп наадам спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулна.

Хуваалцах