Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багаараа алтан медаль хүртлээ

Испани улсын Гранада хотод болж буй буудлагын залуучуудын ДАШТ-ээс Монголын эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд болсон эрэгтэйчүүдийн 25 метрийн залуучуудын дасгалд спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багаараа алтан медаль хүртлээ
Багаараа алтан медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Испани улсын Гранада хотод болж буй буудлагын залуучуудын ДАШТ-ээс Монголын эрэгтэй баг алтан медаль хүртлээ. Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд болсон эрэгтэйчүүдийн 25 метрийн залуучуудын дасгалд спортын мастер Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Ш.Буянзаяа нарын бүрэлдэхүүнтэй Монгол Улсын баг 1660 оноогоор алтан медаль хүртсэн бол Швейцарийн баг 1651, БНХАУ-ын баг 1650 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Хувийн буудлагад Г.Буянбаатар 554 оноогоор VII, О.Төгөлдөр 553 оноогоор IX-д, Ш.Буянзаяа 553 оноогоор X байрт шалгарсан байна.

Түлхүүр үг:Багаараа алтан медаль хүртлээ
Хуваалцах