Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багануур дүүрэгт "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо

Тус наадамд нийслэлийн бүх дүүргийн соёлын ордон, Хэнтий аймаг, тойргийн сумаас ирсэн 19 хос дуучин ая дуугаа өргөв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүрэгт "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо
Багануур дүүрэгт "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн Соёлын ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хос уянга-2022" хос дуучдын наадам боллоо.

Тус наадамд нийслэлийн бүх дүүргийн соёлын ордон, Хэнтий аймаг, тойргийн сумаас ирсэн 19 хос дуучин ая дуугаа өргөв.

Үүнд Багахангай дүүргийн дуучин Ш.Төрбат, Т.Цэндсүрэн нар тэргүүн байр, Хэнтий аймгийн дуучин О.Баттүшиг, Б.Өнөржаргал нар дэд байр, Багануур дүүргийн дуучин М.Отгонзориг, М.Марияа нар гуравдугаар байр, "Дорнын гэгээн аялгуу" ТББ дуучин Ш.Гансүх, Ж.Мөнхчимэг нар тусгай байрт шалгарчээ.

Хуваалцах