Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Багш” кино Японд гарч эхэллээ

Сэтгүүлч, БСШУ-ны сайд асан Ч.Куланда өөрийн facebook хуудсаараа ийнхүү өгүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Багш” кино Японд гарч эхэллээ
“Багш” кино Японд гарч эхэллээ. Зураг: МҮОНРТ

БСШУ-ны сайд асан, сэтгүүлч Ч.Куланда өөрийн facebook хуудсаараа ийнхүү өгүүлжээ. “Одоо Японы кино театрын дэлгэцнээ “Багш” уран сайхны кино гарч байна. Өнгөрсөн 7 сарын сүүлчээр Улаанбаатарт энэ киноны нээлт болсон гэдэг. Бидний танил жүжигчин Б.Жаргалсайхан, С.Өлзийхүү нар гол дүрд тогложээ. 120 мянгатын автобусны буудлын зүүн талд, төв цэнгэлдэхтэй хаяа залгасан бэйсболын талбай байдгийг хүн бүр андахгүй дээ. Энэ талбай нь Японы Токушима мужийн Анан хотын иргэдийн хандиваар боссоныг мэдэх монголчууд харин цөөн байж магадгүй. Бэйсбол бол Америк, Япон, Тайван, Солонгос зэрэг өндөр хөгжлийн орнуудад үндэсний гэх тодотголтой болтол хөгжсөн спорт юм. Бэйсбоолын тамирчид нь тухайн орны том одууд л гэсэн үг. Бэйсбол нь хүүхэд залуусыг хүсэл мөрөөдөл рүү хөтөлдөг, ард түмнийг нь эв нэгдэлд дууддаг, эрч хүчээр цэнэглэдэг гайхамшигт спорт л доо. 1995 оны өвлийн тэсгим хүйтнээр гартаа бэйсболын хэдэн цохиур барьсан нэгэн япон залуу Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хөл тавьж буйгаар кино эхэлнэ. 1995 он бол Монгол улсын эдийн засаг хэвтэрт орж, ард түмэн өмсөж зүүх, идэх уухаар гачигдаж байсан үе. “Багш” кинонд монголчуудын туулж гарсан бэрх бүхэн, монгол залууст бэйсбол заах гэсэн япон оюутанд тулгарч буй хэцүү бүхэн, бас монголчуудын тамын тогооны үлгэрийн жишээ бүхэн дурдагджээ. Нэг уйлуулж, нэг инээлгэж, нэг гайхшруулах “Багш” кино хоёр цаг үргэлжилнэ. Энэ кино мөн л япончуудын хандив, буяны үйлсээс бүтсэн. Кино хийхэд их аварга Даваажаргалын гэргийгийн унаган нутаг Анан хотын удирдлага, иргэд хамгийн их хүчин чармайлт гаргасныг дуулгая”.

Түлхүүр үг:Ч.Куланда
Хуваалцах