Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Багш нар гар бөмбөгөөр өрсөлдөв

Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш нар гар бөмбөгөөр өрсөлдөв
Багш нар гар бөмбөгөөр өрсөлдөв. Зураг: МҮОНРТ

Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн сургуулиудын багш нарын дунд зохион байгуулдаг гар бөмбөгийн тэмцээн өнөөдөр өндөрлөсөн юм. Тус тэмцээн нь МУБИС-ийн хичээлийн гуравдугаар байр Урлаг биеийн тамирын сургуулийн спорт зааланд өчигдөр эхэлсэн билээ.

Тэмцээнд есөн сургуулийн 16 баг өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн ангилалд ХСИС-ийн баг тэргүүлсэн бол хоёрдугаарт Анагаахын ШУИС, гутгаар байрыг МУБИС-ийн баг тамирчид эзэллээ. Эмэгтэйчүүдийн ангиллын алтыг МУБИС, мөнгийг ХСИС, хүрэл медалийг ҮБТДС-ийн тамирчид зүүлээ.

Нээлтэд Монголын их, дээд сургуулийн консорциумын Ерөнхийлөгч Т.Хэрүүга, МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, МУБИС-ийн ЭШХА эрхэлсэн дэд захирал Л.Цэрэнсодном, АШУҮИС-ийн боловсрол эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул, ХСИС-ийн соёл, олон нийт, хамтын ажиллагааны албаны дарга Б.Энхболд, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзориг, МИДСК-ын дэргэдэх Биеийн тамирын багш нарын холбооны тэргүүн Л.Загдсүрэн нар оролцов.

Хуваалцах