Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Багш, шавь хоёр сануулга, шийтгэл хүлээжээ

Учир нь их аварга саяхан болж өнгөрсөн хаврын башёд түрүүлснийнхээ дараа ярилцлага өгөхдөө сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь энэ шийтгэлд хүргэсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багш, шавь хоёр сануулга, шийтгэл хүлээжээ
Багш, шавь хоёр сануулга, шийтгэл хүлээжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргалыг сүмо бөхийн холбооноос сануулга өгч, дэвжээнийх нь багш Мияагино Ояакатагийн гурван сарын цалинг 10 хувиар хасах шийдвэр гаргажээ.

Учир нь их аварга саяхан болж өнгөрсөн хаврын башёд түрүүлснийнхээ дараа ярилцлага өгөхдөө сүмогийн ордонд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан нь энэ шийтгэлд хүргэсэн байна.

Гэхдээ уг шийтгэл нь сүмогийн холбооны хамгийн хөнгөн шийтгэл бөгөөд уламжлалт ёс заншлаа хадгалахын тулд зүгээр өнгөрөөж боломгүй үйлдэл хэмээн үзсэн аж. Харин багшийг нь шавиа сайн хүмүүжүүлээгүй хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: news.livedoor.com

Хуваалцах