Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ өөрчлөгдөнө
Ирэх хичээлийн жилээс эхлэн багшийн ажлыг үнэлэх үнэлгээг өөрчлөхөөр болсон байна. Өнөөдрийг хүртэл багшийн ажлыг цөөн хэдэнхүүхдийн сурлагын амжилтаар үнэлдэг байсан билээ. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн багшийн ажлыг сурагч нэг бүрийн сурлагын ахиц дэвшилтээр үнэлэхээр болсон хэмээн БШ
Мэдээллийн алба

Ирэх хичээлийн жилээс эхлэн багшийн ажлыг үнэлэх үнэлгээг өөрчлөхөөр болсон байна. Өнөөдрийг хүртэл багшийн ажлыг цөөн хэдэн хүүхдийн сурлагын амжилтаар үнэлдэг байсан билээ. Харин 2013-2014 оны хичээлийн жилээс багшийн ажлыг сурагч нэг бүрийн сурлагын ахиц дэвшилтээр үнэлэхээр болсон хэмээн БШУЯ-ны стратеги төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр тайлбарлалаа.
Түүнчлэн багшид зэрэг олгох, багшийн мэргэжил дээшлүүлэх гэх зэрэг бусад үнэлгээнд ч өөрчлөлт оруулахаар болсон байна. Багшид зэрэг олгохдоо олон жил ажилласан гэх үзүүлэлтээр бус тухайн багш хэрхэн мэдлэг чадвараа дээшлүүлснээр нь зэрэг олгохоор болжээ.


















