“Багштайгаа ангиараа уншъя” II хөтөлбөр эхэлжээ
Мэдээллийн алба

Уншиж ойлгох чадвар нь математик, байгалийн ухаан болон бусад бүх хичээлээр амжилттай суралцах суурь чадвар юм. Бодлогын нөхцөлийг ойлгох, мэдээллийг боловсруулах, учир шалтгааныг тайлбарлах, дүгнэлт хийх зэрэг чадвар нь уншиж ойлгох чадвартай салшгүй холбоотой.
Энэхүү хэрэгцээнд чиглэсэн “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрийн нэгдүгээр үе шатанд 2026 оны есдүгээр сард 100 гаруй сургуулийн 125 анги, 3,500 орчим суралцагч хамрагджээ.Нийт 86,000 гаруй цагийн уншлага, ярилцлага, бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэн, 125,000 орчим бүтээл туурвисан байна.

Хөтөлбөрийн онцлог нь хүүхдүүдийг сонгон бус, анги хамт олноор нь багштай нь хамт оролцуулж, унших - ойлгох - ярилцах - бичих - бүтээлчээр илэрхийлэх үйл явцаар дамжуулан хөгжүүлдэг.

Хөтөлбөрийн II үе шат болох “Уншаад, урлагаар илэрхийлье” нь хүүхдүүдэд уншсан зохиолоо дүр, хөдөлгөөн, тайз болон урлагийн бүтээлээр илэрхийлэх боломж олгоно. Ингэснээр уншиж ойлгох, хэл яриа, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх юм байна.


















