Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Байерн" гурван улирал дараалан Бундеслигийн аварга баг боллоо

Өчигдөр шөнө болсон тоглолтод "Волвес" клуб "Борусиа"-д хожигдсон тул "Байерн" Бундеслигийн хүснэгтийг 15 онооны илүүтэйгээр тэргүүлж лигийн аварга боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Байерн" гурван улирал дараалан Бундеслигийн аварга баг боллоо
"Байерн" гурван улирал дараалан Бундеслигийн аварга баг боллоо. Зураг: МҮОНРТ

Өчигдөр шөнө болсон тоглолтод "Волвес" клуб "Борусиа"-д хожигдсон тул "Байерн" Бундеслигийн хүснэгтийг 15 онооны илүүтэйгээр тэргүүлж лигийн аварга боллоо.

Ингэснээр "Байерн" клуб Бундеслигийн аваргын цомыг 25 дахь удаагаа өргөж, гурван улирал дараалан лигийн аварга болсон гайхамшигтай амжилтыг үзүүллээ.

"Байерн" клубын удирдлагууд "Багийнхан болон дасгалжуулагчид баяр хүргэе. Тэд бүхий л талаараа гайхамшигтай байсан. Манай багийн бүрэлдэхүүн маш залуу. Байерн бол гайхалтай баг. Би багийнхаа тоглогчдоор үнэхээр их бахархаж байна. Гэвч бидний өмнө олон сорилт байгаа. Бид одоо бусад тэмцээнүүдэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" хэмээн албан ёсны цахим хуудсаар мэдэгджээ.


Хуваалцах