Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байерн Мюнхен” лигээ тэргүүлсээр байна

“Байерн Мюнхен” улирлын 19 дэх хожлоо авч, нийтдээ 62 оноотой болсоноор 25 тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг тэргүүлж байна.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байерн Мюнхен” лигээ тэргүүлсээр байна
“Байерн Мюнхен” лигээ тэргүүлсээр байна. Зураг: МҮОНРТ

Германы “Бундес лиг”-ийн тэмцээний 25-р тойргийн сүүлийн тоглолтууд урд шөнө болж, энэ тойргийн хүрээнд лигийн 18 багийн хооронд нийт 9 тоглолт боллоо. Тэмцээний өнгөрсөн улирлын аварга, лигийг тэргүүлж байгаа “Байерн Мюнхен” сүүлийн 19 тоглолтдоо хожигдоогүй байсан. Тэд энэ тойрогт лигийн хүчтэй өрсөлдөгч “Боруссия Менхенгладбах”-ын талбайд зочиллоо. “Боруссия-Парк”-д болсон энэ тоглолтын 2-р үед Тиаго Алькантарагтйн дамжуулалтаар Германы шигшээ багийн довтлогч Томас Мюллер хаалганд гоолыг оруулсан. Карло Анчелоттигиорр удирдуулсан “Байерн Мюнхен” ийнхүү улирлын 19 дэх хожлоо авч, нийтдээ 62 оноотой болсоноор 25 тойргийн дараах байдлаар лигийн 18 багийг тэргүүлж байна.

Хуваалцах