Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байерн Мюнхен” тэргүүллээ бататгалаа

Лигийн 26 удаагийн аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт “Кельн”-ий талбайд зочилсон.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байерн Мюнхен” тэргүүллээ бататгалаа
“Байерн Мюнхен” тэргүүллээ бататгалаа. Зураг: МҮОНРТ

“Лайпциг” энэ тойрогт тэнцэж, оноо алдсанаар хүснэгтийг тэргүүлэгч “Байерн”-д ардаа бичигдэж байгаа багаасаа 7 онооны илүүтэй болох боломж гарсан юм. Лигийн 26 удаагийн аварга “Байерн Мюнхен” клуб энэ тойрогт “Кельн”-ий талбайд зочилсон. Тоглолтын эхний гоолыг Испани залуу Хави Мартинес оруулсан бол тоглолтын 2-р үе эхлээд Хуан Бернат багийнхаа 2 дахь гоолыг оруулсан юм. Улмаар тоглолтын сүүлийн минутад “Байерн”-ы шилдгүүдийн нэг өдгөө 33 настай Франц хагас хамгаалагч Фрэнк Рибери энэ өдрийн 3 дахь гоолыг оруулсанаар “Байерн” энэ улирлын 17 дахь хожлоо авсан юм. Карло Анчелоттигийн баг ийнхүү 56 оноотой болсоноор 2-р байрт бичигдэж байгаа “Лайпциг”-аас 7 оноогоор илүү болж, лигийн хүснэгтийн тэргүүн байрт бичигдсэн хэвээр үлдлээ.

Хуваалцах