Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байерн” сайн байгаа гэдгээ нотлов

Европийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Е хэсгийг тэргүүлж байгаа Германы “Байерн Мюнхэн” клуб Италд очиж “Рома”-гийн талбайд зочилж тоглолоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байерн” сайн байгаа гэдгээ нотлов
“Байерн” сайн байгаа гэдгээ нотлов. Зураг: МҮОНРТ

Европийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт Е хэсгийг тэргүүлж байгаа Германы “Байерн Мюнхэн” клуб Италд очиж “Рома”-гийн талбайд зочилж тоглолоо.

“Рома”-гийн адил хүснэгтийг тэргүүлэгч "Мюнхэн” хэсэгтээ "азаар сайн багтай таараагүй" гэгдээд байсан тэд үүнийг "үгүй" гэдгийг нотлож “Рома”-гталбай дээр нь 1:7-оор бут ниргэлээ.

Талбайн эздээс 66 дахь минутад Жервиньо нэр төрөө аварсан ганц гоол оруулсан. Тэгвэл “Байерн Мюнхэн”-ээс 8, 30 дахь минутад Роббен хоёрыг, Гётце 23, Левандовски 25, Мюллер 36, Рибери 78, Шакири 80 дахь минутад нэгийг оруулжээ.

Харин нөгөө зоонд Оросын “ЦСКА” клуб талбай дээрээ Английн аварга “Манчестер Сити”-г хүлээж авч, 2:2-оор тэнцлээ. Тоглолтын 29 дэх минутад Агуэро нэгийг хийсэн бол 38 дахь минутад Милнер тэргүүллээ баталгаажуулсан. Харамсалтай нь “ЦСКА”-аас 64 дэх минутад Думбия нэгийг хийсэн бол Натхо 86 дахь минутад торгуулийн цохилтоос тоог тэнцүүлжээ.

Ингэснээр Е хэсгийг “Байерн” есөн оноотой тэргүүлж, “Рома” дөрвөн оноотой удаалж, “Сити” ердөө хоёр оноотой гуравдугаар байрт бичигдэж байна.

Хуваалцах