Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

“Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн талаарх санал дүгнэлтийг танилцуулна

НИ
НИТХ-ХМОНХА

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
“Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн талаарх санал дүгнэлтийг танилцуулна
“Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийн талаарх санал дүгнэлтийг танилцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 26/97 дугаарт тогтоолоор Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг санхүүжүүлэх зорилгоор 75 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах асуудлыг нягтлан, үр дүн ач холбогдлын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяагаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр хуралдаж, төслийг хэрэгжүүлэгч “Тархмал эрчим хүчний дэд бүтэц“ ХХК болон холбогдох “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагуудаас төслийн нарийвчилсан ТЭЗҮ, санхүүжилт, хөрөнгө оруулалтын бүтэц, хэрэгжүүлэх үе шат, нийгмийн үр ашгийн судалгаа, аюулгүйн дүгнэлт зэрэг тодорхой асуудлаар мэдээлэл авлаа.

Гурван багц ажлаас бүрдэх тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  2026-2029 он хүртэл хэрэгжих энэхүү төслийн эхний үе шатанд 58 МВт хийн дулааны станц, 2000 куб.метр шингэрүүлсэн байгалийн хий хүлээн авах, буулгах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах станц, 12 км хий дамжуулах шугам барих бол II үе шатанд станцын хүчин чадлыг 93 МВт-аас доошгүй өргөтгөх аж.

Төлөөлөгч О.Зундуйдорж, төслийн өгөөж, нийгмийн үр ашгийн судалгаа хийгдсэн эсэх, эрсдэлийг хэрхэн тооцсон, төсөл бүтэлгүйтвэл ямар албан тушаалтан хариуцлага хүлээх вэ гэдгийг тодруулав.

Төлөөлөгч Л.Хосбаяр цаашид энэ төслийг нийслэлд хэдэн газарт хэрэгжүүлэхээр төлөвлөснийг, ТЭЗҮ-д үнэ ханшийг хэрхэн тусгасан талаар асуусан юм.

Нийслэлийн Засаг даргын Эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг, Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) технологийг Монголын MNS стандартын дагуу Онцгой байдлын аюулгүйн дүгнэлтийг гаргуулж, нийгмийн үр өгөөжийн судалгаа, ТЭЗҮ-г бүрэн хийсэн гэдгийг онцлоод Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа учраас эрсдэл үүсч болзошгүйг ч тооцсон гээд нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэхүү төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг хэлэв.

Төлөөлөгч Б.Золтуяа, хөрөнгө оруулалтын задаргааг хуралдаанд танилцуулахыг хүсээд  гадаад, дотоод нөхцөл байдлаас үүсч болзошгүй эрсдэлийг  ажлын хэсгийн дүгнэлтэд тусгаж, байршлын хувьд эрсдэлтэй байгааг анхааруулж, төсөл бүрэн хэрэгжиж дуусах хугацаанд эргэлзэж буйгаа илэрхийлэв.

Ажлын хэсгээс санал дүгнэлт боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанд өнөөдөр танилцуулах юм.

Хуваалцах