Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг зөвлөж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг зөвлөж байна
Зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Хүйтний улирал эхэлж байгаа тул жолооч та тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солихыг зөвлөж байна.

Өвлийн дугуй нь халтиргаа, гулгаатай замд автомашины тоормослох болон зогсох чадварыг сайжруулж, цастай замд туулах чадварыг нэмэгдүүлдэг.

Иймд жолооч та халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан үүргээ биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцоно уу.

Хуваалцах