Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Байна уу? Ээжээ...” шинэ уран бүтээл

Хичнээн завгүй байсан ч, цаг мөч бүрт бодол санаа нь зөвхөн тань руу урсах ээждээ хайртай гэдгээ хэлээрэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Байна уу? Ээжээ...” шинэ уран бүтээл
“Байна уу? Ээжээ...” шинэ уран бүтээл. Зураг: МҮОНРТ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр "Guys" хамтлагийн дуучин М.Мягмарын шинэ уран бүтээл “Байна уу? Ээжээ...” дуу олны хүртээл болсон. Энэхүү дуу олон сонсогчийн таашаалд нийцсэн төдийгүй хоёр өдрийн дотор youtube-д 48643 хандалт авч, 609 удаа шэйрлэгдсэн байна. Шинэхэн уран бүтээлийг гаргагчид энэхүү дуугаар дамжуулан хичнээн завгүй байсан ч, цаг мөч бүрт бодол санаа нь зөвхөн тань руу урсах ээждээ хайртай гэдгээ хэлээрэй хэмээх мессежийг олонд хүргэхийг хүссэн гэнэ. Дуучин М.Мягмар энэхүү дуугаа олон нийтийн сүлжээгээр тараасныхаа дараа өөрийн фэйж хуудсанд ээжийнхээ талаар бичиж, найзуудыгаа ээжийнхээ тухай дурсан бичих онлайн давалгаанд нэгдэхийг хүссэн байна.

Эрхэм уншигч та бүхэнд нэг л өдөр танд дахиж хэзээ ч ирэхгүй “Ээж” хэмээх дуудлагыг “Байна уу” гээд авахыг уриалъя.

Хуваалцах