Байт харваачид олимпийн зайд өрсөлдөж байна
Туркийн Анталия хотноо болж буй байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга тэмцээн үргэлжлэн явагдаж байна.
Мэдээллийн алба

Туркийн Анталия хотноо байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдрүүдэд эмэгтэй, эрэгтэй хувийн урьдчилсан харваа болсон. Харин өнөөдрөөс хасагдах шатны харваа эхэлж байна. Манай улсаас энэ тэмцээнд эмэгтэй, эрэгтэй бүтэн багаараа оролцож байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Ю.Ганзориг нар ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Урантунгалаг (“Хангарьд” клуб), ОУХМ А.Энхтуяа (“Хангарьд” клуб), ОУХМ Н.Ариунбилэг, эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Гантөгс, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, ОУХМ Б.Долгорсүрэн нар оролцож, recurve буюу олимпийн зайд өрсөлдөж байна.


















