Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Байт харвааны паралимпийн хоёр дахь эрхийг авлаа

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авлаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Байт харвааны паралимпийн хоёр дахь эрхийг авлаа
Байт харвааны паралимпийн хоёр дахь эрхийг авлаа. Зураг: МҮОНРТ

Тайландын Бангкок хотноо болсон пара байт харвааны олимпийн эрх олгох тэмцээний үеэр “Хангарьд” клубын тамирчин, спортын дэд мастер А.Анхбаяр мөнгөн медаль хүртэж, “Рио-2016”-г зорих эрхээ авлаа.

Өнгөрөгч наймдугаар сард Герман улсад болсон пара байт харвааны ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, паралимпийн аварга Д.Баатаржав Риог зорих эрхээ аваад байсан. Тэгвэл пара байт харвааны тамирчдаас А.Анхбаяр 70 метрийн босоо байрлалд оролцож хоёр дахь эрхийг авлаа.

Манай тамирчид өдгөө Тайландын болж буй заалны тэмцээнүүдэд оролцож байгаа бөгөөд хамтарсан бэлтгэл хийгээд эх орондоо ирнэ. Одоогоор манай улсаас "Рио-2016" паралимпт оролцох эрхийг буудлагаас З.Ганбаатар, хөнгөн атлетикаас Б.Цогтгэрэл, хүчний гурван төрөлтөөс П.Содномпэлжээ, байт харваагаас Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр нар аваад байна.

Хуваалцах