Байт харвааны тамирчид Бельги Улсын Бруссель хотод хамтарсан бэлтгэл хийжээ
Тэд энэ сарын 10-16-ны хооронд Голландын Хертагенбош хотод болох ДАШТ-д бэлгэсэн нь энэ юм.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний шигшээ багийн байт харвааны тамирчид Бельги Улсын Бруссель хотод хоёр өдрийн хамтарсан бэлтгэл хийжээ.
Тэд өнөөпрөөс 16 хүртэл Голландын Хертагенбош хотод болох ДАШТ-д бэлгэсэн нь энэ юм.
“Бээжин 2008” паралимпийн наадмын аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржаваар ахлуулсан долоон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байгаагаас холимог багийн төрөлд шилдэг наймд үлдсэн амжилт үзүүлжээ.
Рекурв 70 метрийн холимог багийн харваанд А.Анхбаяр, Б.Оюун-Эрдэнэ нар Польшийн багийг 5:3-аар хожсон ч ОХУ-ын багт 5:4-өөр хожигдсон байна.


















