Байт харвааны тэмцээн маргааш эхэлнэ
Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын эхээр болж, спортын мастер 11, спортын дэд мастер найм төрсөн
Мэдээллийн алба

Байт харвааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын эхээр болж, спортын мастер 11, спортын дэд мастер найм төрсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Төв аймгийн уугуул, гавьяат тамирчин Д.Дэмбэрэл, гавьяат дасгалжуулагч Л.Жамьянсүрэн нарын нэрэмжит 18 дахь удаагийн байт харвааны тэмцээн маргааш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах "Дайчин чанар-Тэсвэрийн талбар 360” талбайд эхэлж, гурван өдөр үргэлжилнэ.


















