Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бахдам амжилтын эзэн М.Уранцэцэгийн торгон агшин

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс бахдам амжилтаар эхлүүлээд байгаа билээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бахдам амжилтын эзэн М.Уранцэцэгийн торгон агшин
Бахдам амжилтын эзэн М.Уранцэцэгийн торгон агшин. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн 2013 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс бахдам амжилтаар эхлүүлээд байгаа билээ. Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй тус тэмцээний эхний өдөр ОУХМ М.Уранцэцэг аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялснаар Монголын спортын түүхэнд цоо шинэ хуудас нэмж, шинэ амжилтын эзэн болсон юм. Тэрхүү төрийнхөө далбааг Рио-де-Жанейрогийн тэнгэрт өргүүлж, төрийн дуулал эгшиглэн, бахдал төрүүлж, амжилтын алтан медалийг гардаж байгаа тэр л үеийн бичлэгийг та бүхэнд хүргэе.

Түлхүүр үг:sportnews
Хуваалцах