Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Балбын ард түмэнд туслах хандивын тоглолт нөгөөдөр болно

Балба улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард хүчтэй газар хөдлөлт болж, гамшгийн улмаас олон мянган хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балбын ард түмэнд туслах хандивын тоглолт нөгөөдөр болно
Балбын ард түмэнд туслах хандивын тоглолт нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Балба улсад өнгөрөгч дөрөвдүгээр сард хүчтэй газар хөдлөлт болж, гамшгийн улмаас олон мянган хүн амиа алдаж, гэмтэж бэртсэн. Тус нутагт өчигдөр дахин газар хөдөлж, гамшиг нүүрлэсэн билээ. Газар хөдлөлтөд нэрвэгдээд байгаа Балбын ард иргэдэд болон Монголын зүүн гурван аймгийн түймэрт өртсөн айл өрх, малчдад тусламж үзүүлэх зорилгоор Монголын Улаан Загалмай Нийгэмлэг “Хандивын аян” санаачилж байна.

МУЗН Олон Улын Улаан Загалмай “Улаан Хавирган” сар нийгэмлэгүүдийн холбооны хөдөлгөөний бүрэлдэхүүн хэсгийн хувьд, үүрэг хариуцлагаа ухамсарлан, бусдад туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм. Тодруулбал, Морин хуурын чуулгын бүрэн хэмжээний тоглолтыг тавдугаар сарын 15-нд 19:00 цагт МҮЭСТО-нд зохион байгуулахаар боллоо.

Морин хуурын чуулгын шилдэг бүтээлүүд эгшиглэх тоглолтын тасалбар 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд МУЗН-ийн төв байранд худалдаалж байна. Тоглолтын бүх орлогыг тусламж шаардлагатай хүмүүст хүргэх юм байна. Уншигч та ч энэхүү “Хандивын аян”-д нэгдэж, “ХААН” банкны 5010027264 гэсэн дансанд сэтгэлийн дэмжлэгээ ирүүлэх боломжтой аж.

Хуваалцах