Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Балетын урлагийн мастерууд маргааш Улаанбаатар хотноо тоглоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ, балетчин Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг хоёр дахь жилдээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балетын урлагийн мастерууд маргааш Улаанбаатар хотноо тоглоно
Балетын урлагийн мастерууд маргааш Улаанбаатар хотноо тоглоно. Зураг: МҮОНРТ

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд МУГЖ, балетчин Д.Алтанхуягийн удирдлагаар “Welcome to Mongolia-2015” олон улсын балетын наадмыг хоёр дахь жилдээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

Монгол Улсыг олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах зорилго бүхий “Welcome to Mongolia - 2015” олон улсын балетын наадамд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид оролцох бөгөөд Монгол Улсад тоглосныхоо дараа Япон Улсыг зорих юм.

Уг наадамд дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авьяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан-И, МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульетта” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж”, “Травиата” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.

Хуваалцах