Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ballon d'Or" хүртэж үзээгүй топ-10

Дэлхийн шилдгээр тодорч "Ballon d'Or" хэмээх эрхэм хүндтэй шагналыг өргөж үзээгүй, магадгүй хэзээ ч өргөхгүй байж мэдэх 29-өөс дээш насны одоо тоглож байгаа ТОП-10 тоглогчийг танилцуулж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"Ballon d'Or" хүртэж үзээгүй топ-10
"Ballon d'Or" хүртэж үзээгүй топ-10. Зураг: МҮОНРТ

Дэлхийн шилдгээр тодорч "Ballon d'Or" хэмээх эрхэм хүндтэй шагналыг өргөж үзээгүй, магадгүй хэзээ ч өргөхгүй байж мэдэх 29-өөс дээш насны одоо тоглож байгаа ТОП-10 тоглогчийг танилцуулж байна.

10. Уэйн Руни

2011 онд "Ballon d'Or"-ийн санал асуулгаар V байрт орж байсан. Уэйн Руни Английн примьер лигт 5 удаа, FA cup-д 2 удаа, Аваргуудын лигт 1 удаа тус тус түрүүлсэн юм.

9. Андреа Пирло

2007 онд санал асуулгаар V байрт орж байсан. Пирло нь Дэлхийн аваргад 1 удаа түрүүлсэн төдийгүй Италийн Сери А лигт 5 удаа, дотоодын цомд 1 удаа, Аваргуудын лигт 2 удаа түрүүлсэн.

8. Уэсли Снейдер

Тэрээр 2010 онд санал асуулгаар IV байрт орсон. Лигийн аваргад 4 удаа, дотоодын цомын тэмцээнд 5 удаа, аваргуудын лигт 1 удаа түрүүлсэн.

7. Дидье Дрогба

2007 онд "Ballon d'Or"-ийн санал асуулгаар IV байрторсон. Лигийн аваргад 4 удаа, дотоодын цомд 6 удаа, аваргуудын лигт 1 удаа түрүүлсэн.

6. Златан Ибрахимович

2013 онд санал асуулгаар IV байрторсон. Лигийн аваргад 9 удаа, дотоодын цомд 2 удаа түрүүлсэн.

5. Икер Касильяс

2008 онд IV байрт орж байсан Касильясын хувьд Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, дотоодын цомд 2 удаа, Ла лигт 5 удаа, аваргуудын лигт 3 удаа тус тус түрүүлсэн.

4. Фернандо Торрес

2008 онд III байрторж байсан Торрес Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, дотоодын цомд 1 удаа, аваргуудын лигт 1 удаа, Европа лигт 1 удаа тус тус түрүүлсэн.

3. Франк Рибери

Франц залуу Риберигийн хувьд 2013 оны санал асуулгаар III байрт орсон. Рибери нь бундеслигт 4 удаа, дотоодын цомд 6 удаа, аваргуудын лигт 1 удаа тус тус түрүүлсэн.

2. Шави

Испанийн шигшээ болон Барселона клубын домог Шави 2009-2011 онуудад гурван жил III байрторсон. Тэрээр Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, ла лигт 7 удаа, дотоодын цомд 2 удаа, аваргуудын лигт 3 удаа түрүүлсэн.

1. Андрес Иньеста

2010 онд санал асуулгаар II байрт орж байсан Иньестагийн хувьд карьерийнхаа турш Дэлхийн аваргад 1 удаа, Европын аваргад 2 удаа, ла лигт 6 удаа, дотоодын цомд 2 удаа, аваргуудын лигт 3 удаа тус тус түрүүлсэн юм.

Хуваалцах