Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Балотелийг давж "Ливерпүүл"-ийн Глен Жонсон, Фабио Борини, Лукас Лейва нар руу харж байна

Италийн "Милан" клубын мэргэжилтэн Роберто Манчини энэ өвөл багтаа эргэн ирснээр юуны түрүүнд тоглогчдоосоо эхэлсэн.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Балотелийг давж "Ливерпүүл"-ийн Глен Жонсон, Фабио Борини, Лукас Лейва нар руу харж байна
Балотелийг давж "Ливерпүүл"-ийн Глен Жонсон, Фабио Борини, Лукас Лейва нар руу харж байна. Зураг: МҮОНРТ

Италийн "Милан" клубын мэргэжилтэн Роберто Манчини энэ өвөл багтаа эргэн ирснээр юуны түрүүнд тоглогчдоосоо эхэлсэн. Тэр ур чадвар өндөртэй хөлбөмбөгчдөөр багаа босгохоор зэхэж байгаа юм. Хамгийн түрүүнд "Ливэрпүүл"-д "ад үзэгд"-ээд буй Мариа Балотелийг эргэн авах талаар бодож эхэлсэн.

Тэрбээр Балотелийг давж "Ливерпүүл"-ийн Глен Жонсон, Фабио Борини, Лукас Лейва нар руу хараад байгаа бөгөөд ирэх нэгдүгээр сард нээгдэх солилцоо, наймааны цонхоор "Ливерпүүл"-д албан ёсоор санал тавихаар бэлтгэж байгаа гэнэ. Одоогийн байдлаар эдгээр тоглогчид багийнхаа гараанд төдийлөн багтаж чадахгүй байгаа нь тэднийг өөрсдийн болгох боломж хэмээн Роберто Манчини үзэж байгаа бололтой.

Хуваалцах