Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Бамбарын наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

Хятад улс И үндэстнийхээ бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр шамдаж эхэлжээ. Энэхүү бамбарын наадам нь тэдний хувьд жилд нэг удаа хийдэг уламжлалт баяр юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бамбарын наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
Бамбарын наадмыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Хятад улс И үндэстнийхээ бамбарын наадмыг ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэхээр шамдаж эхэлжээ. Энэхүү бамбарын наадам нь тэдний хувьд жилд нэг удаа хийдэг уламжлалт баяр юм.

Гал тахих эртний уламжлалаа өдгөө хүртэл хадгалж ирсэн тус үндэстэн нь энэ баярынхаа үеэр галт бамбар барьж, ардын бүжгээ бүжин, эртний дууг нийтээрээ дуулдаг ёс заншилтай ажээ.

Бамбарын наадам нь И үндэстний соёлын чухал бэлгэ тэмдэг төдийгүй дуу бүжиг, яруу найраг, идээ ундаа, хувцас засал, одон орон зэрэг олон соёлын нийтлэг элементийг агуулдгаараа ихээхэн онцлогтой аж.

Хуваалцах