Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд осол гарсаар байна

Бангладешийн Дака хотод оёдлын үйлдвэрийн барилга нурж, 1000 гаруй ажилтан нурангинд дарагдаж, амь насаа алдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрлөө. Одоо тус улсын үйлдвэрүүд эл аймшигт ослоос сургамж авч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг хамгаалах асуудалд анхаарч, Европын стандартыг мөрдөж эхэ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд осол гарсаар байна
Бангладешийн оёдлын үйлдвэрүүдэд осол гарсаар байна. Зураг: МҮОНРТ

Бангладешийн Дака хотод оёдлын үйлдвэрийн барилга нурж, 1000 гаруй ажилтан нурангинд дарагдаж, амь насаа алдсанаас хойш 6 сарын хугацаа өнгөрлөө.

Одоо тус улсын үйлдвэрүүд эл аймшигт ослоос сургамж авч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл орчныг хамгаалах асуудалд анхаарч, Европын стандартыг мөрдөж эхэлсэн ч осол гарсаар байгаа нь хээл хахуультай холбоотой гэнэ.

Учир нь маш олон оёдлын үйлдвэртэй энэ улсад олон улсын байгууллага судалгаа явуулахад авилгал дээд цэгтээ хүрч мэргэжлийн байгууллагын хяналт зохих газраа хүрдэггүй нь тодорхойлогджээ.

Хууль тогтоогчдын 10 гаруй хувь нь үйлдвэрийн эзэд байдаг тул олон нийтийн эрх ашгийн төлөө алхам хийхгүй байгаа гэж олон улсын шинжээчид сануулж байна.

Хуваалцах