Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Барак Обама галт зэвсэг эзэмших хууль журмыг чангатгах хэрэгтэйг онцлов

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Орегон мужийн Умпква коллежид зэвсэгт этгээд гал нээсний улмаас хүмүүс амь алдаж, шархадсан ноцтой хэрэг гарсан. 3000 оюутантай тус коллеж Портландаас 280 км-ийн зайтай оршдог алслагдмал бүс юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Барак Обама галт зэвсэг эзэмших хууль журмыг чангатгах хэрэгтэйг онцлов
Барак Обама галт зэвсэг эзэмших хууль журмыг чангатгах хэрэгтэйг онцлов. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын Орегон мужийн Умпква коллежид зэвсэгт этгээд гал нээсний улмаас хүмүүс амь алдаж, шархадсан ноцтой хэрэг гарсан. Халдлага үйлдсэн 26 настай Крис Харпер Мерсер буудалцааны үеэр амиа алдсан бөгөөд түүний халдлага үйлдэх болсон шалтгаан тодорхойгүй байгаа ч ийм зүйл хийнэ гэдгээ нийгмийн сүлжээгээр зарлаж байсан нь тогтоогджээ. Гэрчүүдийн мэдүүлсэнээр халдлага үйлдэгч этгээд хүмүүсийг буудахаасаа өмнө газарт хэвтүүлээд, нэг нэгээр нь босгож шашин шүтлэгийг нь асууж байжээ.

Хууль сахиулах байгууллагын ажилтнууд тус гэмт хэргийн газраас 4 буу олсон байна. Энэ хэргийн улмаас хохирогсдын тоо зөрөөтэй байгаа юм. Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 15 хүн амь үрэгдсэн гэх боловч хожим хэргийн газар очиж мөрдлөгө хийсэн цагдаа нар 13 хүн амь үрэгдэж, 20-иод хүн шархадсан тухай мэдээлж байна.

20 мянган оршин суугчтай Роузбург хотод орших Умпква коллежид 3 мянгаад оюутан суралцдаг. Умпква коллежийн хувьд манайхаар Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй ижил төстэй, оюужтнуудын дундаж нас 38, орон нутгийн иргэдэд ердийн коллежид элсэн ороход нь туслах үүднээс тодорхой мэргэжил олгох үүднээс 1960-аад онд байгуулж байсан сургууль юм.

Энэхүү эмгэнэлт хэрэг явдлын дараа тус улсын ерөнхийлөгч Барак Обама, "АНУ-д галт зэвсэг хэрэглэн хүний аминд хүрэх явдал “ердийн” зүйл боллоо" гэж хэллээ. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлсэн үгэндээ, “Галт зэвсэг хэрэглэх нь үнэхээр ердийн зүйл болж хувирлаа, хүн буудсан гэх мэдээ зүгээр л нэг цас орлоо, шуурга шуурлаа гэдэгтэй адил ердийн мэдээ боллоо, миний энд энэ талаар ярьж байгаа ч гэсэн бас л ердийн зүйл боллоо” хэмээн онцоллоо.

Барак Обама галт зэвсэг эзэмших хууль журмыг чангатгах хэрэгтэй гэдгийг давтан хэлж байлаа. Түүний үзэж байгаагаар, бараг л сар болгон галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг бүртгэгдэж байгаа дэлхийн цорын ганц улс орон АНУ болж байгаа аж.

Хуваалцах