Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

“Бардам туулай” хүүхдүүдтэй “уулзана”

гавьяат жүжигчин, УДЭТ-ийн жүжигчин Ж.Оюундарь бардам туулайн дүрд 27 дахь жилдээ тоглох юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бардам туулай” хүүхдүүдтэй “уулзана”
“Бардам туулай” хүүхдүүдтэй “уулзана”. Зураг: МҮОНРТ

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан “Бардам туулай” хүүхдийн жүжгээ хүүхэд багачуудад дахин хүргэхээр болжээ. Аймхай бяцхан туулай анчны бууг олж авснаар бардам туулай болсон ч хэрхэн бүтэлгүйтэж байгаа талаар өгүүлэх тус бүтээл ирэх сарын 1-нд 14:00, 16:00 цагт үзэгчдэд хүрнэ.

Сонирхуулахад, Монгол Улсын гавьяат жүжигчин, УДЭТ-ийн жүжигчин Ж.Оюундарь бардам туулайн дүрд 27 дахь жилдээ тоглох юм байна.

Хуваалцах