Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барга музейгээр аялсан нь

ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны “Алтан-Эмээл”-д байх баргын соёлын ордон-Баргын музейн нь үүгээр дайран өнгөрөх жуулчдын заавал үзэх газруудын нэг.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барга музейгээр аялсан нь
Барга музейгээр аялсан нь. Зураг: МҮОНРТ

ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны “Алтан-Эмээл”-д байх баргын соёлын ордон-Баргын музей нь үүгээр дайран өнгөрөх жуулчдын заавал үзэх газруудын нэг. Тус музейг 2004 онд шинэ барга ястан Хөлөнбуйрт нутагшиж, хил хязгаараа сахин хамгаалсан 270 жилийн ойд зориулан байгуулсан юм билээ.

Музейд баргуудын амжилт бүтээл, ахуй амьдрал, түүх, ардын зан үйлийг харуулсан зургаан танхим байна. Энд барга түмэнтэй холбоотой түүх дурсгал, Хөлөнбуйрын тал нутагт амьдрах араатан амьтан, барга түмний соёл, аж ахуй, аж амьдралын хэрэгслээс эхлүүлээд түүхэн бичиг баримт хадгалаастай байдаг аж. Музейн сан хөмрөгт байгаа түүхэн баримтууд нь барга түмний хэдэн зуун жилийн хөгжлийн түүхийг харуулж чадахуйц ажээ.

Уншигч танаа барга музейн зарим үзмэрийг толилуулъя.

Хуваалцах