Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баргажин-III” наадам болно

Барга угсаатны соёл урлагийн “Баргажин-III” наадам энэ оны зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Баргажин, Зурукман аймгуудад зохион байгуулагдах юм байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баргажин-III” наадам болно
“Баргажин-III” наадам болно. Зураг: МҮОНРТ

Барга угсаатны соёл урлагийн “Баргажин-III” наадам энэ оны зургаадугаар сарын 17-21-ний өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Баргажин, Зурукман аймгуудад зохион байгуулагдах юм байна.

“Баргажин-III” наадамд оролцох, бэлтгэл хангах ажлын хэсгийг Дорнод аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан байгуулжээ.

Уг наадамд гэрэл зураг, уран зураг, эд өлгийн зүйлээр үзэсгэлэн гаргах, эрдэм шинжилгээний хуралд илтгэл судалгаатай оролцох, барга угсаатны язгуур урлагийн тоглолт тавих, баргын Түнх харваа, бөхийн барилдааныг зохион байгуулах, эцэг өвөгдийнхөө тахин шүтэж явсан уул усыг тахих зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах аж.

Хуваалцах