Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барилгачид амиа алдахгүй байх боломж байсан гэж дүгнэлээ

Иймээс нийслэл төдийгүй хөдөө орон нутагт барилга барихад оролцдог бүхий л хүмүүс дор бүрнээ үүргээ биелүүлж ажиллавал осол буурах бүрэн боломжтой гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батмөнх хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгачид амиа алдахгүй байх боломж байсан гэж дүгнэлээ
Барилгачид амиа алдахгүй байх боломж байсан гэж дүгнэлээ. Зураг: МҮОНРТ

Барилгын нэг ажилтанд 900 мянган төгрөг зарцуулсан цагт, сая аюулгүй байдал хангалаа гэж үзэж болно. Ингэхийн тулд эзэн тухайн жилийн үйл ажиллагааны зардлынхаа нэг хувийг үүнд зарцуулах хуулийн заалттай. Гэвч үүнийг мөрдөөгүйгээс 10-аад хоногийн өмнө гурван хүн өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан. Тухайн үед ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас өмсөлгүй, ажиллаж байжээ. Хууль дүрмийн дагуу ажилласан бол эдгээр ажилчид амь насаа алдахгүй байх боломж байсан гэж мэргэжлийн хяналтын байцаагчид дүгнэж хэлсэн. Иймээс нийслэл төдийгүй хөдөө орон нутагт барилга барихад оролцдог бүхий л хүмүүс дор бүрнээ үүргээ биелүүлж ажиллавал осол буурах бүрэн боломжтой гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Санхүү хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга Б.Батмөнх хэллээ.

Хуваалцах