Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ

Гэхдээ тус тоглолт нь унаган нутаг Дархан-Уул аймагт гэсэн. Тэрбээр цахим хуудасдаа “Миний бие даасан анхны тоглолт өнөөдөр болно. Ялалтын баярыг тохиолдуулж хийж байгаадаа баяртай байна” гэжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ
Барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ. Зураг: МҮОНРТ

“Авьяаслаг Монголчууд” шоуны гуравдугаар байрын эзэн, өвөрмөц содон хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр бие даасан анхны тоглолтоо өнөөдөр хийнэ.

Тэрбээр дээрх шоуны шилдэг оролцогчдын нэгээр шалгарч, маш ирээдүй байгаагаа үзэгчдэд харуулсан. Үүнийх нь илрэл бол Соёл урлагийн их сургуульд үнэ төлбөргүй сурах урилга гардсан явдал юм. Түүний анхны уран бүтээл нь 2016 онд “Ижийдээ очмоор” нэртэй дуу байсан бол өдгөө тоглолтоо хийх хэмжээний урын сантай болжээ.

Гэхдээ тус тоглолт нь унаган нутаг Дархан-Уул аймагт гэсэн. Тэрбээр цахим хуудасдаа “Миний бие даасан анхны тоглолт өнөөдөр болно. Ялалтын баярыг тохиолдуулж хийж байгаадаа баяртай байна” гэжээ.

Хуваалцах