Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барилгачин залуу дуучин болно

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч А.Отгонбаярт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр СУИС-д үнэ төлбөргүй суралцах урилга гардууллаа.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барилгачин залуу дуучин болно
Барилгачин залуу дуучин болно. Зураг: МҮОНРТ

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч А.Отгонбаярт өнөөдөр БСШУ-ы сайд Л.Гантөмөр СУИС-д үнэ төлбөргүй суралцах урилга гардууллаа. Баргил хоолойтой, барилгачин залуу хэмээн нийгмийн сүлжээнд алдаршаад буй А.Отгонбаярын багын мөрөөдөл биелэхэд ийнхүү нэг алхам ойртож байгаа юм. Тэрбээр багаасаа дуучин болохыг мөрөөддөг байснаа нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ ярьж байсан. Даруухан, хөдөлмөрч түүнийг энэ шоуны ялагч болно гэсэн хүлээлт цөөнгүй хүнд байсан нь дамжиггүй. Хараахан ялагч болж чадаагүй ч дуучин болох хүсэл мөрөөдөл нь ийнхүү биелж байна.

Хуваалцах