Баримтат киноны баг Вьетнам улсад ажиллалаа
МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг энэ сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллав
Мэдээллийн алба

Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой 2019 онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг энэ сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллав. Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Вьетнамд суралцагч Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, Д.Сүхбаатарын нэрэмжит Вьетнамын Ба Ви-ийн сүүний ферм, “Винфаст” автомашины үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, кино зураг авалт хийжээ.
Мөн Монголын талын баг “Вьетнамын дуу хоолой” радио телевизийн нэгдэл /VOV/-ийн дэд ерөнхийлөгч Нго Минь Хиен-тэй уулзалт хийсэн бөгөөд баримтат киногоо энэ оны арваннэгдүгээр сард Монгол болон Вьетнамын телевизээр зэрэг гаргахаар, Вьетнамын талын баримтат киноны баг ирэх есдүгээр сард Монголд ажиллаж, зураг авалт хийхээр тохиролцжээ.


















