Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн үдэш

Монголын сонгодог урлагийн энэ цагийн өнгийг тодорхойлж яваа Дуурь, бүжгийн эрдмийн театрын хүчирхэг баринтончууд болох СТА А.Сайнбаяр, Ч.Энхтайван нар хамтран “Le Grandi Voci” тоглолтоо толилууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн үдэш
Баритон хоолойн гайхамшгийг мэдрүүлсэн үдэш. Зураг: МҮОНРТ

ДБЭТ-ын тайз өчигдөр орой сонгодог баритон хоолойтнуудаар гоёлоо. ДБЭТ-ын гоцлол дуучин М.Глинкийн нэрэмжит Олон Улсын дуурийн дуулаачдын уралдааны III байр, Л.Линховоиний нэрэмжит дуурийн дуулаачийн уралдааны есдүгээр уралдааны Гран при шагналт Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, мөн М.Глинкийн нэрэмжит Олон Улсын дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Шилдэг баритон хоолой, С.Рахманиновын бүтээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагналт Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван нарын хамтарсан “Le Grandi Voci” сонгодог үдшийг эгшиглүүлсэн юм.

ДБЭТ-ын тайзнаа С.Рохманиновын “Алеко” дуурийн Алекогийн Каванта, Р.Леонкавалогийн “Паяци” дуурийн Пролог, Ж.Вердийн “Отелло” дуурийн Ягогын ариг Ч.Энхтайван амилуулсан бол Ж.Вердийн “Багт наадам” дуурийн Ренатогийн ари, А.Моцартын “Дон Жуан” дуурийн Дон Жуаны ариг А.Сайнбаяр дуулан дэлхийн сонгодогуудаар аялуулсан.

Тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Эрдэнэтуяа, Б.Батжаргал, Г.Энхболд, Т.Батсайхан нар оролцон сонгодог үдшийн хөгийг нэмлээ.

Жинхэнэ сонгодог тоглолтын гайхамшигийг мэдрүүлж, үзэгчиддээ улаан сарнай тараан хүндэтгэл үзүүлсэн уг тоглолт ганцхан удаа тоглогдож байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Тоглолтын ивээн тэтгэгчээр Sound of Mongolia, ерөнхий зохион байгуулагчаар Mongolian music продакшн ажиллалаа.

Түлхүүр үг:Баритон хоолойн гайхамшигийг мэдрүүлсэн үдэш
Хуваалцах