Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Барса"-гийн шинэ цэрэг гоол хийлээ

Аваргуудын лигийн F зооны дөрвөн багаас Францын "ПСЖ", Испаний "Барселона" багууд цааш өрсөлдөх эрхтэй болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Барса"-гийн шинэ цэрэг гоол хийлээ
"Барса"-гийн шинэ цэрэг гоол хийлээ. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн F зооны дөрвөн багаас Францын "ПСЖ", Испаний "Барселона" багууд цааш өрсөлдөх эрхтэй болсон. Өнгөрсөн шөнийн тоглолтод Испаний алдарт "Барселона" клуб Киприйн "Апоэл"-ийн талбайд зочлон тоглосон бөгөөд 4:0-оор бут ниргэсэн. Тоглолтын эхний гоолыг "Барса"-гийн шинэ цэрэг Суарез оруулсан бол удаах гурван гоолыг Месси хийсэн билээ. Ийнхүү Суарез "Барса"-д ирээд анхны гоолоо орууллаа.

Харин "ПСЖ" клуб Голландын "Аякс"-г хүлээн авч, 3:1-ээр хожиж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Энэ хоёр багийн тоглолт арванхоёрдугаар сарын 10-нд болох бөгөөд хожсон баг F хэсгээ тэргүүлнэ.

Хуваалцах