"Барса" Месси болон Неймартай гэрээгээ шинэчлэхийг зорьж байна
Испанийн алдарт “Барселона” клуб багийнхаа шилдэг тоглогчид болох Месси, Неймартай гэрээгээ шинэчлэх нэн тэргүүний зорилго тавьж байна. Учир нь энэ хоёр тоглогчийн гэрээ 2018 онд дуусах юм байна.
Мэдээллийн алба

Испанийн алдарт “Барселона” клуб багийнхаа шилдэг тоглогчид болох Месси, Неймартай гэрээгээ шинэчлэх нэн тэргүүний зорилго тавьж байна. Учир нь энэ хоёр тоглогчийн гэрээ 2018 онд дуусах юм байна.
Sport.es сайтын мэдээлж байгаагаар “Барса” өдгөө 28 настай Аргентин залуу Леональ Месситэй хөлбөмбөгийн замналыг нь дуустал гэрээ байгуулах хүсэлтэй байгаа гэнэ. Каталоны баг түүний гэрээг сунгаж, цалингийн цэсийг нь нэмж, илүү сайжруулахад бэлэн байгаа юм байна. Одоогоор Месси жилдээ 20 сая еврогийн цалин авдаг бөгөөд 4-5 саяын урамшуулал нэмэгддэг байна.


















