Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Барселона” 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо

Ийнхүү энэ улирал Испанийн “Барселона” клуб дотоодын хоёр том тэмцээний аварга болж, улирлыг трибль цом хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Барселона” 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо
“Барселона” 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо. Зураг: МҮОНРТ

Испанийн хөлбөмбөгийн цомын АШТ-ий шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолтод энэ жил Испанийн Ла лигт түрүүлсэн “Барселона” болон “УЕФА” цомд түрүүлсэн “Севилья” баг шалгарч үлдээд байсан юм.

Испанийн нийслэл Мадрид хотын “Висенте Кальдерон” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтонд “Барселона” клуб нэмэлт цагт Х.Алаба, Неймар нарын гоолоор өрсөлдөгчөө 2:0 харьцаатай хожиж, 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо. Ийнхүү энэ улирал Испанийн “Барселона” клуб дотоодын хоёр том тэмцээний аварга болж, улирлыг трибль цом хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.

Хуваалцах