Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барселона Ал Ахлийг 4:3 харьцаатайгаар хожлоо

Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа элснийн хөлбөмбөгийн клубуудын дэлхийн цомын тэмцээн

Б.
Б.Энх-Амгалан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барселона Ал Ахлийг 4:3 харьцаатайгаар хожлоо
Барселона Ал Ахлийг 4:3 харьцаатайгаар хожлоо. Зураг: МҮОНРТ

Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа элснийн хөлбөмбөгийн клубуудын дэлхийн цомын тэмцээн 5 дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Энэ өдөр В хэсэгт багтаж байгаа Испанийн Барселона клуб АНЭУ-ын Ал Ахли /Al Ahli/ клубыг 4-3 харьцаатайгаар хожсон байна.

Хоёр багуудын хувьд энэ тэмцээнд тус бүр 2 хожилтой явж байгаа. Тоглолт эхлээд ердөө 7 секундын дараа Ал Ахли клубын довтлогч Коимба /Coimba/ тоглолтын салхийг хагалж, анхны гоолоо эсрэг багийн хаалганд оруулсан. Энэ тэмцээний түүхэнд хамгийн хурдан гоол оруулсан амжилт болсон юм. Улмаар тоглолтын тав дах минутанд Ал Ахли клубын хагас хамгаалагч Иордан /Jordan/ эсрэг багийн хамгаалагч Бруногоос бөмбөгийг хууран авч, гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 2-0 болгож, тоглолтыг хошуучилж эхэллээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд мөн л Ал Ахли клубын Хамада эсрэг багтаа ахин нэг гоол оруулсанаар тэд тоглолтын тооны харьцааг 3-0 болгон, илүүрхэж явсан. Тоглолтын хоёрдугаар үе эхэлж, Барселона клубынхан хариу довтолгоогоо эхэлж, довтлогч Морейра Озу эсрэг багийн хаалганд анхны гоолоо оруулсанаар тоглолтын тооны харьцааг 3-1 болгоод байсан. Улмаар тоглолт Барселона клубын давамгайлал дор үргэлжилж, эсрэг багийн хаалгандаа 3 дараалан гоолдсоноор тоглолтын тооны харьцааг 4-3 болгож, тэд энэ удаагийн тоглолтын ялагч болсон юм. Тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна.

Хуваалцах