“Барселона” багийн довтлогч Неймар Харүмафүжитэй уулзжээ
Өнгөрөгч ням гарагт өндөрлөсөн Нацү башёг Харүмафүжи Д.Бямбадорж 11 даваа, дөрвөн унаатайгаар дуусгасан билээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн аварга Харүмафүжи Д.Бямбадорж дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Неймартай Токио хотноо уулзжээ. Өчигдөр болсон тус уулзалтын үеэр Бразилын шигшээ болон “Барселона” багийн довтлогч Неймар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Өнгөрөгч ням гарагт өндөрлөсөн Нацү башёг Харүмафүжи Д.Бямбадорж 11 даваа, дөрвөн унаатайгаар дуусгасан билээ.
Хэдийгээр нуруундаа гэмтэлтэй ч башёг амжилттай өндөрлүүлсэнд Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооноос түүний магтсан байна.


















