"Барселона"-гийн удирдагчдад ял төлөвлөжээ
"Барселона" клубын экс ерөнхийлөгч Сандро Росель болон одоогийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу нарт хариуцлага тооцож, ял эдлүүлж болзошгүй боллоо.
Мэдээллийн алба

"Барселона" клубын экс ерөнхийлөгч Сандро Росель болон одоогийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу нарт хариуцлага тооцож, ял эдлүүлж болзошгүй боллоо.
Учир нь Бразил довтлогч Неймарыг худалдан авсан наймааны үнийн дүнг худлаа зарлаж, татвараас зайлсхийсэн хэмээн буруутгаж байгаа бөгөөд Росельд долоон жил, Бартомеуд 2.3 жилийн ял төлөвлөөд байгаа гэнэ. Анх Неймарыг авахдаа Росель 57.1 сая еврогоор худалдан авсан гэж байсан ч сүүлд хэргийг мөрдөх явцад тогтоосноор уг наймаа 86.2 сая еврогоор хийгдсэн нь тогтоогджээ.


















