Барселона клуб Супер цомоо алдлаа
Испанийн “Супер цом” аваргын төлөөх хариу тоглолт өнгөрсөн шөнө Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэхэд болж өнгөрлөө.
Мэдээллийн алба

Испанийн “Супер цом” аваргын төлөөх хариу тоглолт өнгөрсөн шөнө Барселона хотын “Камп Ноу” цэнгэлдэхэд болж өнгөрлөө.
Өнгөрсөн жилийн аварга Барселона клуб энэ удаад “Атлетик”-той Супер цомын төлөө өрсөлдсөн. Эхний тоглолт Барса-гийн талбайд болоход "Атлетик" өрсөлдөгчөө 4:0-ээр хожсон юм.
Харин “Камп Ноу”-д болсон хариу тоглолтод багууд 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар “Атлетик” нийлбэр дүнгээр тэргүүлж /5:1/ харьцаагаар Супер цомын эзэн боллоо. Ингэснээр тэд супер цомыг 1984 оноос хойш анх удаа өргөсөн нь энэ аж.


















