Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Барселона" өрсөлдөгчдөө хожигдов

Испанийн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Алдарт "Барселона" клуб "Атлетко Билбау" клубын талбайд зочлон тоглосон.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Барселона" өрсөлдөгчдөө хожигдов
"Барселона" өрсөлдөгчдөө хожигдов. Зураг: МҮОНРТ

Испанийн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Алдарт "Барселона" клуб "Атлетко Билбау" клубын талбайд зочлон тоглосон. Тоглолтын 25 дахь минутад Адурис тооны харьцааг нээсэн бол 3 минутын дараа Иньяки Уильямс дахин нэг гоол оруулснаар тэргүүллээ баталгаажуулсан.

Харин тоглолтын 52 дахь минутад Лионель Месси тооны харьцааг 2-1 болгож ойртуулсан юм. Гэсэн ч тэд тоог тэнцүүлж чадаагүй. Ингэснээр "Атлетко Билбау" "Барселона"-г талбайдаа буулган авсан. Энэ тоглолтод талбайн эздээс хоёр ч тоглогч улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Сүүлийн 10 минутад Барса 9 хүний эсрэг тоглосон ч тоог тэнцүүлж чадаагүй. Ингэснээр Испанийн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Хариу тоглолтууд энэ сарын 10-12-ны өдрүүдэд болсноор шилдэг 8 багийн нэр тодорно.

Хуваалцах