Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Барүто улс төрч болжээ

Барүто “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаа аж. Мөн ферм, зочид буудлын бизнес эрхэлж буй. Мөрийн хөтөлбөртөө малчин, тариаланчдын эрх ашгийг хамгаална гэж тусгажээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Барүто улс төрч болжээ
Барүто улс төрч болжээ. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Барүто Кайдо Хёвельсон “Estonian Centre Party” намаас нэр дэвшин өрсөлдлөө.

Тэрбээр 2013 онд зодог тайлан, Японы холимог тулаанд хүч үзэж байсан ч өнгөрсөн жил эх орондоо харьж, тус намд элсээд байсан юм.

Барүто “Estonian Centre Party” намын ХАА, спорт, Азийн орнуудтай хийх харилцааг хариуцан ажиллаж байгаа аж. Мөн ферм, зочид буудлын бизнес эрхэлж буй. Мөрийн хөтөлбөртөө малчин, тариаланчдын эрх ашгийг хамгаална гэж тусгажээ.

Сонгуулийн дүн удахгүй гарах бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Барүто Эстонид нэр хүндтэй тул сонгогдох магадлал тун өндөр байгаа гэнэ.

Сүмочдоос Оошима дэвжээний Кёкүдозан, манай Кёкүшюүзан нар сонгуульд өрсөлдөн, парламентын гишүүн болж байлаа.

Хуваалцах