Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Баян” Баясаа гэргийтэйгээ хамтарч уран бүтээл гаргажээ

Монголын кино урлагт “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч” кинонд дүр бүтээсэн Ж.Баясгаланг “Холливүүд” С.Амарсайханы дотны найз гэдгээр хүмүүс андахгүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Баян” Баясаа гэргийтэйгээ хамтарч уран бүтээл гаргажээ
“Баян” Баясаа гэргийтэйгээ хамтарч уран бүтээл гаргажээ. Зураг: МҮОНРТ

“Баян” Баясаа хэмээн нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгалан гэргий З.Мөнхтуяагийн хамт “Чин зүрх” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ.

Тус бүтээлээ тэд саяханаас youtube сувгаар цацсан бөгөөд 10 мянга орчим хандалт авчээ. Дууны үгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, аяыг Д.Бердибек бичжээ.

Монголын кино урлагт “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Бодлын хулгайч” кинонд дүр бүтээсэн Ж.Баясгаланг “Холливүүд” С.Амарсайханы дотны найз гэдгээр хүмүүс андахгүй.

Тэрбээр урлагийн мэргэжилтэй ч, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бийлэгжүү нэгэн. Найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог ч гэх нь бий.

Харин түүний гэргий Э.Мөнхтуяа бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн аж.

Хуваалцах